IBT TOEFL
Ерөнхий мэдээлэл
Хэрэв та АНУ Канадын их дээд сургуулиуд болон дэлхийн бусад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудад суралцахыг хүсэж байгаа бол их дээд сургуулийн Англи хэлний шаардлагын стандарт хэлбэрээр тогтоож өгдөг TOEFL® iBT шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг.
TOEFL® iBT шалгалт нь Англи хэлний чадварыг тогтоодог шалгалтуудаас хамгийн өргөн тархсан нь бөгөөд дэлхийн 136 оронд 6000 гаруй коллеж, их дээд сургууль болон
лицензэт агентлагуудад хүлээн зөвшөөрөгддөг.
TOEFL® iBT шалгалтыг дэлхий дээр нийтдээ 4300 тестийн төв хурдан шуурхай тогтоосон графикын дагуу амжилттай зохион байгуулан танд үйлчилж байна.
TOEFL® iBT шалгалт нь Англи хэлний чадварыг тогтоодог шалгалтуудаас хамгийн өргөн тархсан нь бөгөөд дэлхийн 136 оронд 6000 гаруй коллеж, их дээд сургууль болон
лицензэт агентлагуудад хүлээн зөвшөөрөгддөг.
TOEFL® iBT шалгалтыг дэлхий дээр нийтдээ 4300 тестийн төв хурдан шуурхай тогтоосон графикын дагуу амжилттай зохион байгуулан танд үйлчилж байна.
Англи хэлний чадвар тогтоох
TOEFL® iBT шалгалт нь таны Англи хэлний чадварыг унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 чадварын хүрээнд /Academic/ буюу их дээд сургуулийн түвшинд шалгаж тогтоох зорилготой юм.
iBT TOEFL тестийн агуулга
TOEFL® iBT шалгалт нь таны Англи хэлний мэдлэгийг ерөнхийдөө унших, сонсох, ярих, бичих чиглэлээр тогтоодог боловч эдгээр чадваруудыг хосолсон хэлбэрээр голдуу шалгадаг. Тухайлбал уншлагын тэкстүүд таниас үгсийн сан унших чадварыг шалгахаас гадна дүрмийн мэдлэгийн түвшинг шалгах, мөн эссэ бичих өгөгдөл нь тухайн тэкстыг сонсоод, мөн түүнтэй төстэй тэкст үншаад эцэст нь дүгнэлт хэлбэрийн эссэ бичүүлэх гэх мэтээр /Integrated/ буюу олон талт чадварыг шалгах хэлбэрээр хийгдсэн байдаг.
Тестийн шинэ загвар
Та уг шалгалтын асуултуудын бүтэц, төрөл, загварыг харж бэлдэж болох бөгөөд бэлдэх дараах боломжууд танд байгаа билээ. Эндээс та тестийн ерөнхий загварыг харна уу
Унших
3 – 5 уншлагын тэкст байна.
Хугацаа: 60-100 минут
Асуултын тоо: 36-70 асуулт Оноо: 0-30 |
Сонсох
2 – 3 харилцан яриа байна.
4 – 6 лекц байна.
Дунджаар 500 – 800 үгтэй. /4 – 6 мин/
Хугацаа: 60-90 минут
Асуултын тоо: 51 асуулт Оноо: 0-30 |
Завсарлага
10 минут
|
Ярих
2 чөлөөт ярианы өгөгдөл байна.
2 олон талт ярианы өгөгдөл байдаг ба унших, сонсох, ярих гэсэн гурвалсан хэлбэрээр явагдана.
2 олон талт ярианы өгөгдөл сонсох ба ярих гэсэн хоёрлосон хэлбэрээр явагдана.
Хугацаа: 20 минут
Асуултын тоо: 6 даалгавар Оноо: Шууд олгогдсон 0 – 4 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно. |
Бичих
1 чөлөөт эссэний өгөгдөл байна.
1 олон талт эссэний өгөгдөл байдаг ба унших, сонсох, бичих гурвалсан хэлбэрээр явагдана.
Хугацаа: 50 минут
Асуултын тоо: 2 даалгавар Оноо: Шууд олгогдсон 0 – 6 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно. |
Нийт оноо 0-120
|
Яагаад TOEFL өгөх ёстой вэ
- Энэхүү шалгалтыг өгсөнөөр та Хойд Америк, Канад, Англи, Шинэ Зеланд болон бусад орнуудад ажиллаж байгаа дэлхийн стандарт шаардлагыг хангасан их дээд сургуулиудад ямар ч мэргэжлээр суралцах боломж нээгдэх юм. Энэ нь Англи хэл дэлхийн хэл болсонтой холбогдон бусад орнуудын ихэнх их дээд сургуулиуд гадаадын оюутнуудад Англи хэл дээр хичээл нь явагддаг сургалтуудыг санал болгодогтой холбоотой юм. PDF file
- TOEFL® iBT шалгалт нь бусад шалгалтуудаас шалгалт өгч байгаа таны шаардлагыг хангах үүднээс хамгийн уян хатан, нийтлэг, хаана, хэзээ, ямар хугацаатай авах нь тодорхой байдаг шалгалт юм.
Шалгалт хэрхэн зохион байгуулагддаг вэ?
Энэхүү шалгалтыг маш нарийн хяналтын дор Англи хэлний мэргэжилтнүүд шалгалтыг бэлдэж, стандартчилж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Шалгалтанд орж байгаа асуулт бүр ETS байгууллагын хэд хэдэн дамжлагаар мэргэшсэн ажилтануудын гараар шалгагдаж хянагддаг. TOEFL® iBT -ийн шалгалтыг тусгай зөвлөл удирдан явуулдаг ба энэхүү зөвлөлд хоорондоо хамааралгүй ажиллах хэл шинжлэлийн, хэлний шалгалтын, мөн Англи хэл заадаг мэргэжлийн хүмүүс зэрэг өндөр мэргэжлийн хүмүүс багтдаг. Зөвхөн энэ зөвлөл энэхүү TOEFL® iBT ийн талаар удирдамж гарган дэлхий даяар мөрдүүлдэг.
iBT TOEFL шалгалтын төлбөр
Төрөл
|
Төлбөр
|
Бүртгүүлэх
|
Хаана өгөхөөс шалтгаална
|
Хоцорч бүртгүүлэх
|
US$25
|
Бүртгэлийн хугацааг өөрчлөх
|
US$50
|
“TOEFL® iBT”-н оноог хүчингүй болгох
|
US$20
|
Оноогоо дахин мэдээлүүлэх (сургууль, институт руу 1 удаа явуулахад)
|
Тус бүр US$17
|
“TOEFL® iBT”-н ярианы юмуу бичгийн хэсгийн оноог дахин хүсэх
|
US$60
|
“TOEFL® iBT”-н ярианы болон бичгийн хэсгийн оноог дахин хүсэх
|
US$120
|
Асуулт ба хариу
Бүртгүүлэх
- Шалгалтанд хэзээ яаж бүртгүүлэх вэ?
- Шалгалтаа хаана, хэзээ өгөх вэ?
- TOEFL® iBT шалгалтыг өгөхийн тулд ямар төлбөр хийх вэ?
- Хэрэв миний амьдарч байгаа газар TOEFL® iBT шалгалт өгөх боломжгүй бол яах вэ?
Шалгалтанд бэлтгэх
- Шалгалтанд хэрхэн яаж бэлтгэх вэ?
Онооны тухай мэдээлэл
- Оноогоо яаж авах вэ?
- Нэмэлт онооны мэдээлэл яаж авах вэ?
- Оноо нь ямар хугацаанд хүчинтэй байх вэ?
Шалгалтанд хэзээ яаж бүртгүүлэх вэ?
Шалгалтанд интернетээр болон таны амьдран суугаа газарт ойр байгаа тестийн итгэмжлэгдсэн төвүүд дээр өөрийн биеэр очиж бүртгүүлж болно. Шалгалтын төвүүд зарим тохиолдолд ачаалал ихтэй байдаг учраас болж өгвөл эртхэн бүртгүүлэх нь зүйтэй.
Шалгалтаа хаана хэзээ өгөх вэ?
Шалгалтыг таны амьдран суугаа газарт ойр байгаа тестийн итгэмжлэгдсэн төвүүд дээр өөрийн биеэр очиж өгнө. Тухайн итгэмжлэгдсэн төвүүд шалгалтыг зохион байгуулах график төлөвлөгөөтэй байдаг ба та тэндээс өөрийнхөө шалгалт өгөх өдөрийг олж мэдэж болно.
iBT TOEFL шалгалтыг өгөхийн тулд ямар төлбөх хийх вэ?
Шалгалтын үндсэн төлбөр 150$ байдаг ба та энэ төлбөрийг өөрийн биеэр болон VISA картнаас хийж болно. Төлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг iBT TOEFL Шалгалтын төлбөр - өөс харна уу.
Миний амьдарч байгаа газар iBT TOEFL шалгалт өгөх боломжгүй бол яах вэ?
ETS байгууллагаас TOEFL® iBT шалгалтыг авах боломжгүй зарим улс орон болон бүс нутагт TOEFL test (PBT) шалгалтыг өгөхийг зөвшөөрдөг. Гэхдээ Монгол улсын хувьд TOEFL® iBT шалгалтыг авах техникийн боломж хангалттай гэж үздэг учраас TOEFL test (PBT) шалгалтыг зөвшөөрдөггүй болно. Хэрвээ та хөдөө орон нутагт амьдардаг бол TOEFL® iBT шалгалты төвүүд байрладаг Улаанбаатар, Дархан болон Эрдэнэт хотуудад энэхүү шалгалтыг өгч болно.
Шалгалтанд хэрхэн яаж бэлтгэх вэ?
Та энэхүү шалгалтыг өгөхөөр шийдсэн бол одоо өөрийгөө бэлтгэх шаардагатай болно. Үүний тулд /01/ Та www.toefl.org сайт руу ороод Prepare Test хэсэгт байгаа TOEFL® iBT шалгалтанд бэлтгэх зөвлөмж болон зааварчилгааг үзэж, шаардлагатай ном сурах бичгийг судалж, мөн үнэгүй дадлагын тест хийх боломжтой.
Оноогоо яаж авах вэ?
Таны шалгалтыг дүгнэсэн оноо өгсөн шалгалтын өдрөөс хойш ажлын 15 хоногт гардаг бөгөөд шуудангаар 45-60 хоногийн дотор таны гар дээр ирнэ. Хэрэв та яарч байвал интернет руу орж өөрийн үүсгэсэн сайт дээрээс оноогоо ONLINE хэлбэрээр харж болно. Үүний дараа та өөрийн сонгосон сургууль руу оноогоо явуулах боломжтой болох юм. Таны шалгалтын төлбөрт
- 1 хэвлэгдсэн, 1 online онооны мэдээлэлийн хүргэлт
- 4 хүртэл тооны сургуульд таны оноог илгээх эрх багтана.
Нэмэлт онооны мэдээллээ яаж авах вэ?
Хэрвээ та авсан онооны мэдээллийг дахиж авах эсвэл өөр сургууль руу илгээх шаардлагатай бол тодорхой хэмжээний төлбөр төлсний дараа таны хүссэн сургуульд онооны мэдээллийг хүргүүлж болно. iBT TOEFL Шалгалтын төлбөр - өөс харна уу.
Оноо ямар хугацаанд хүчинтэй вэ?
TOEFL® IBT шалгалтын онооны мэдээлэл нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй.
TOEFL шалгалтанд бүртгүүлэх
Интернетээр бүртгүүлэх
- Интернетээр та хэзээ ч бүртгүүлж болно. Шалгалтийн өдөр авч ирвэл зохих бичиг баримттайгаа адил өөрийн нэрээ бичнэ.
- Мөн Master, Visa карт ашиглан төлбөрөө хийж болно.
- Шалгалтын өдрөөс 7 хоногийн өмнө бүртгэлийн хугацаа дуусна.
- Эцсийн бүртгэл шалгалтын өдрөөс 3 хоногийн өмнө бүртгэнэ. Ингэхдээ бүртгэлийн хоцролт ангилалд орж байгаа учраас нэмэлт төлбөр болох 25 доллар нэмж төлнө.
- Хэрэв танд интернетээр бүртгүүлýхэд тусламж хэрэгтэй бол Step by Step guide (PDF) –г ашиглаарай.
TOEFL авах зааварчилгаа
ШАЛГАЛТЫН ӨМНӨ
Шалгалт өгөх өдөр та юу авч ирэх ёстой вэ?
- Та өөрийн бичиг баримт болон бүртгэлийн дугаартай ирнэ. Эдгээрийн аль нэг нь байхгүй тохиолдолд та шалгалтанд орох боломжгүй болно.
- Та өөрийн бичиг баримтанд гарын үсэг зураг байх шаардлагатай.
- Хугацаа нь дууссан бичиг баримтûг хүчингүйд тооцно.
Таны бүртгэлийн дугаар
- Та бүртгүүлэх үедээ бүртгэлийн дугаар авах ёстой.
- Зарим тохиолдод техникийн шалтгаанаас болж таны өгөх гэж байгаа шалгалт өгөх газар болон цаг өөрчлөгдөх магадлалтай байдаг тул шалгалт өгөх өдрийн урд өдөр та өөрийн сүлжээгээр орж ямар нэгэн өөрчлөлт буй эсэхийг нягталж үзэх хэрэгтэй.
Тавигдах шаардлага
- Иргэний үнэмлэх дээр зөвхөн таны гарын үсэг байна.
- Шалгалт эхлэхээс өмнө та дор хаяж 30 минутын өмнө ирэх хэрэгтэй. Хэрвээ та хоцорвол таныг шалгалт авч байгаа өрөө руу оруулах боломжгүй.
- Таны иргэний үнэмлэхийг шалгатын төв дээр шалгах ба хэрэв та үнэмлэх бичиг баримтаа шалгуулàхаас татгалзвал таныг шалгалтанд оруулах боломжгүй бөгөөд шалгалтын төлбөрийг буцаан олгохгүй.
ШАЛГАЛТЫН ҮЕЭР
Шалгалтын өдөр тавигдах шаардлага
Доорх мэдээлэл танд шалгалт авах төвийн талаарх дүрэм журмыг ойлгоход тусална.
- Тестийн үеэр найз нөхөд болон таны ойр дотны хүмүүсийг байлгахыг зөвшөөрөхгүй.
- Та өрөөний температур болон удаан суухад зохицохуйц хувцасласан байна.
- Таны зургийг авч оноотой хамт хэвлэн гаргана.
- Ноорог цаас өгөгдөх ба гэхдээ шалгалтын төгсгөлд та буцааж өгөх ёстой.
- Хэрвээ таны компúютерт асуудал гарсан буюу танд туслалцаа хэрэгтэй болвол дуу чимээ гаргалгүй гараа өргөж энэ асуудлаа шийдвэрлүүлнэ.
- Тестын бүх явцыг видео камераар бичиж баримтжуулна.
Шалгалтын өдөр тавигдах шаардлага
Шалгалтын өрөөнд зөвхөн хувь хүний эд зүйлс оруулахыг зөвшөөрөх ба гар утас электрон толь бичиг, ямар нэгэн электрон эд зүйлс болон зургийн аппарат оруулахыг хориглоно.
- Танд хувийн эд зүйлээ хаана тавих талаар зааварчилгааг өгнө.
- Хэрвээ та дээрх эд зүйлсийг шалгалтын өрөөнд авч ирвэл тэдгээрийг хураан авч шалгалтын дараа танд эргүүлэн өгнө.
- Та эдгээр зааварчилгааг дагаж мөрдөх үүрэгтэй.
Компьютер болон товчлуур
Та стандартын англи үсэгтэй компьютерын товчлуур ашиглана.
Таны суудал
Шалгалтыг зохицуулагч таны суудлыг зааж өгнө.
Цаг
- Шалгалт ойролцоогоор 4.5 цаг үргэлжилнэ.
- Та өөрийн цагаар шалгатын цагаа тооцоолж болно. Гэхдээ компьютерийн цаг нь албан ёсны цагаар тооцогдоно.
- Шалгалтын явцад цагны сэрүүлэг дууг ажиллуулахыг хориглоно.
- Та тогтоосон цагаас хэтрүүлж ажиллаж болохгүй.
Завсарлага болон суудал солих
- Шалгалтын явцад 1 удаа 10 минутын олгогдоно.
- Хэрвээ та тогтоосон 10 минутаас илүү завсарлах болон хоцрорвол таны оноог хүчингүй болгох магадлалтай.
- Шалгалтын явцад та ямар нэгэн шалтгаанаар суудлаа орхих болвол гараа өргөөрэй.
- Шалгалтын үеэр болон завсарлагаанаар гар утас хэрэглэхийг хориглоно.
Шалгалт өгөх өдөр хэрэгжих түр дүрэм
Дараахь тохиолдолд таныг шалгалтаас чөлөөлнө:
- Шалгалтын үеэр хэн нэгэнтэй ярих
- Зөвшөөрөгдөөгүй бичиг баримттай ирэх
- Шалгалтын хуудсан дээр зохимжгүй буюу алдаатай бөглөх
- Шалгалтын үеэр болон завсарлагааãаар гар утас ашиглах
- Механик хэрэгсэл буюу тооны машин, электрон толь, электрон техник хэрэгсэл ашиглах
- Шалгалтын үеэр бусдаас тусламж авахыг оролдох зэрэг ямар нэгэн хууран мэхлэх үйлдэл гаргавал
- Шалгаëттай төстэй матерèал, цаас, дэвтэр, номноос харахыг оролдох
- Шалгалт эхлэх болоогүй байхад шалгалтын хуудсыг нээж үзэх
- Зөвшөөрөл авалгүйгээр зэргэлдээ өрөө руу орох буюу шалгалтын өрөөг орхих
- Галт зэвсэг буюу аюултай эд зүйлс авч орох
- Идэх уух зүйлс ба тамхи шалгалтын өрөө рүү авч орох
- Хэт их буюу зөвшөөрөгдсөн хугацаанаас удаан хугацаагаар завсарлага авах
ШАЛГАЛТЫН ДАРАА
Шалгалт дахин өгөх
Цаг агаарын байдал болон бусад Force major шалтгаанаас болж шалгалтын өдрийг хойшлуулах тохиолдолд нэмэлт 50$ төлнө. Хэрэв таны оноо устгагдсан болон гаргаж өгөх боломжгүй тохиолдолд таны шалгалтыг үнэ төлбөргүйгээр дахин авах буюу төлбөрийг тань буцааж өгөх болно.
IBT TOEFL оноо
ОНОО ИЛГЭЭХ
Та тестийн оноогоо 4 хүртэлх сургууль болон агентлаг руу үнэ төлбөргүй илгээж болно. Гэхдээ энэ нь та тест өгөхийн өмнө сургуулиа сонгосон тохиолдолд хүчинтэй. Хэрэв шалгалт өгсөний дараа та оноогоо явуулах сургууль тутамд 17$ төлнө. Та дараах хэлбэрээр оноогоо захиалах боломжтой.
On-Line:
iBT TOEFL бүртгэлийн эрхээр хэрэглэгчийн нууц үг нэрээ оруулан нэвтрээд ‘Register for a test/Order Score Reports’ замыг ашиглан кредит картаар төлбөрөө хийж захиална.
Факс:
iBT TOEFL шалгатын албан ёсны оноо хүсэх маягт PDF бөглөн бүртгэлийн дугаар болон төлбөрийн картны мэдээллийн хамт 1 – 610 – 290 – 8972 руу факсаар илгээнэ.
Шуудангаар:
iBT TOEFL шалгалтын албан ёсны оноо хүсэх маягт PDF бөглөн төлбөрийн хамт доорх хаягаар илгээнэ.
ETS TOEFL iBT
P.O.Box 6153
Princeton, NJ 08541 – 6153 USA
ETS TOEFL iBT
P.O.Box 6153
Princeton, NJ 08541 – 6153 USA
ОНООГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, СЭРГЭЭХ, АХИУЛАХ
Оноог хүчингүй болгох
Та өөрөө хүсвэл тестээ дуусгахдаа оноогоо хүчингүй болгох боломжтой.
- Хүчингүй болгосон тохиолдолд танд болон таны сонгосон сургууль руу оноо илгээгдэхгүй.
- Тестийн төлбөр буцаан олгохгүй.
- Хүчингүй болгоход ямар нэгэн төлбөргүй.
Оноог сэргээх
Хүчингүй болгосон оноог тестийн өдрөөс хойш 10 хоногийн дотор сэргээх боломжтой ба төлбөр нь 17$ байна. Та оноогоо сэргээх бол дараах мэдээллийг бүрдүүлэн iBT TOEFL шалгалтын төв рүү холбогдох хэрэгтэй.
- Нэр
- Төрсөн огноо
- Утас
- Бүртгэлийн дугаар
Оноог сэргээх
Та шалгалт өгсөнөөс хойш 3 сарын дотор Ярих болон Бичих хэсгийн оноогоо дахин шалгуулах эрхтэй боллно. Тус бүрийн үнэ нь 60$ байна.
ОНООГ ОЙЛГОХ
Та энэ PDF - ийг ашиглан оноогоо хөрвүүлэн үзэж болно.
Их хэрэгтэй мэдээлэл байна, баярлалаа
ReplyDeleteStep by Step guide (PDF) file ni neegdehgui bn??
Их хэрэгтэй мэдээлэл байна, баярлалаа
ReplyDeleteStep by Step guide (PDF) file ni neegdehgui bn??