Pages

Friday, September 30, 2011

Анхны бичлэг

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. НББ-ийн төгсөх ангийнханд ордог Бүртгэл мэдээллийн систем II хичээлд зориулан гаргасан анхны блогт маань зочилж байгаад баярлалаа.
Та бүхэн энэ блогоос уг хичээлтэй холбогдуулан тавьсан бие даалт, бодлогын хураамж, лекц болон семинарын ажлыг татаж авах, унших боломжтой бөгөөд тухайн хичээлийн талаар санал бодлоо хуваалцаж сэтгэгдэл бичиж болно. Энэ нь залуу багш миний хувьд багшлах арга барил, туршлагаа та бүхэнтэй хуваалцах өргөн боломжийг нээж өгнө гэдэгт итгэж байна.
Ингээд сургуулиа амжилттай төгсөж сайн нягтлан бодогчид болохыг ерөөгөөд бүгдэд нь амжилт хүсье.
Хичээлдээ идэвхитэй оролцоорой.
Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Б.Нямдаваа

1 comment: